2026.03.26-ны өдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан “Байгууллагын стратегийн төлөвлөлт ба тэнцвэржүүлсэн үнэлгээний картыг нэвтрүүлэх нь” сургалтанд байгууллагын 3 ажилтан хамрагдан ажиллав.
2026.03.10-ны өдөр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны ШИЛ ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах нээлттэй мэдээллийн систем “SHILEN.GOV.MN”-ийн 2.0 хувилбарын сургалтыг зохион байгуулж манай газрын 2 ажилтан хамрагдав.
2026.02.26-27-ны өдрүүдэд Худалдан авах ажиллагааны А3 олгох сургалтад байгууллагын 6 ажилтан хамрагдаж А3 сертификаттай болов.
2026.02.12-ны өдөр “Аюулгүй байдал нэн тэргүүнд” ТББ-ын сургагч багш Л.Ургамал “БХХДБҮ” ОНӨААТҮГ, “Богдын тулга” ХХК, “Мөнх цадиг” ХХК-дын нийт 40 ажилчдад “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэл” сэдвийн хүрээнд ажлын байран дээрх сургалт, практик, зааварчилгааг өгсөн.