Бид өдөр бүр амьдралдаа янз бүрийн хог хаягдал гаргадаг. Хог хаягдлаа ангилан байгаль орчноо хамгаалж, дахин ашиглах боломжтой болдог шүү.
Хүүхдүүдийн зуны амралт болон аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн байгальд хогоо ил задгай хаялгүй зориулалтын газарт нь хаяаарай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 350 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын ахалсан Уур амьсгалын үндэсний хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих, арчлан ургуулах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээнд “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГазар нэгдэн оролцсон.
2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр энэ ажлын хүрээнд манай газрын нийт 13 ажилтан, албан хаагчид Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд орших, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д очиж 100 ширхэг Хайлаас, 7 ширхэг жимсний модыг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Ойн инженер М.Энхжаргалын мэргэжил арга зүйн зааврын дагуу тарьж, тарьсан модоо арчлан, усалгаа хийлээ.
Цаашид дээрх ажлын хүрээнд үйлдвэрийн газрын ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор дахин 100 ширхэг Улиас, Хайлаас модыг тарихаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 2025.09.09-09.11-ний өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын таван сургуулийн “Эко клуб”-ын 100 гаруй сурагчид ирж бутлуурын үйлдвэр, ландфиллийн талбай, машин механизмтай танилцан барилгын хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулдаг талаарх мэдлэгтэй болцгоолоо. Цаашид Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ландфиллийн ажилтан, хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн чиглэлээр мэргэжил олгох, мэдээлэл өгч ажиллах хүсэлтэй байгаа болно.